ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД АНХААРАН АЖИЛЛАЛАА.

Өвөрхангай аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр манай суманд ажлын хэсэг 2 өдөр ажиллалаа.

Ажиллах хугацаанд сумын төрийн болон хувийн хэвшлийн 13 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хуулийн хэрэгжилтэд хяналт, үзлэг зохион байгууллаа.

Мөн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн талаарх сургалтыг зохион байгуулж, 35 аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй 25 иргэнийг хамруулан мэдлэг, мэдээлэл олгов.

Энэхүү ажлыг:

• Өвөрхангай аймгийн ЗДТГ

  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 

• Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

• Хархорин сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулаа.