ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН 2025 ОНЫ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХҮРЭЭНД УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Засаг даргын Тамгын газраас Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын 2025 оны улсын үзлэгийн бэлтгэлийг хангах зорилгоор сумын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг 2025 оны 9 дүгээр сарын 17-ноос эхлэн сумын төсвийн байгууллага болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд урьдчилсан үзлэг хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, улсын үзлэгт бэлтгэх чиглэлээр зөвлөмж өгч ажиллаж байна.

Урьдчилсан үзлэгийн дүнд илэрсэн давуу болон сайжруулах шаардлагатай талуудыг нэгтгэн, холбогдох байгууллагуудад мэдээлж, улсын үзлэгт амжилттай хамрагдахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.