АНУ-д төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Майжаргал, ажилтан З.Пүрэвням нар Хархорин суманд хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд сургалт, мэдээлэл болон дэмжлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Сургалтад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, тогооч, “Солонго” төвийн багш зэрэг нийт 25 албан хаагч хамрагдав. Хөтөлбөр нь хүүхдийн хоол тэжээлийн чанарыг сайжруулах, ялангуяа тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бага насны хүүхдийн хооллолтод онцгойлон анхаарах зорилготой юм. Мөн энэ үеэр “Энэрэл Хархорин” ӨЭМТ-д 250 ам.долларын өртөг бүхий нярайн болон бага насны хүүхдийн өндөр, жинг хэмжих зориулалттай модон хэмжигч хандивлав. Цаашид тус төсөл нь сумын хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өсөлт хөгжилд тогтмол хяналт тавих, сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, стандартыг хангаж ажиллахад чиглэн хэрэгжих юм. Засаг даргын Тамгын газар