Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Анкер Хаус” ХХК Гарамбазарын болон Хамбын өргөн чөлөө (дээд, доод өргөн чөлөө)-д байсан гэрэлтүүлгийг Вангийн овоо багийн Од хороо, Орхон багийн Мойлт, Эрдэнэтолгой багийн Арцат гудамжуудад шилжүүлэн суурилуулж, 66 ширхэг авто замын гэрэл, 3 ширхэг цамхагт гэрэлтүүлгийг шинээр хийж гүйцэтгэлээ. Энэ нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, орчны тохижилтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.