Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх хүч үзэн уран мэх, хүч тэнхээгээ сорин барилдлаа. Үндэсний бөхийн барилдаанд аймгийн заан О.Бундхорол түрүүлж, сумын заан Б.Содномжамц үзүүрлэн, сумын заан Т.Түвшинжаргал, сумын заан Ю.Отгон нар шөвгөрлөө. Үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэсэн Мойлт Ундарга ХХК-ны хамт олон, өсвөрийн бөхийн барилдааныг ивээн тэтгэсэн Эрдэнэзуу хийдийн хамт олонд халуун талархал илэрхийлье! Монгол бөхийн хийморь сүлд өөдөө байх болтугай,