Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн амжилттай боллоо.

Хархорин сумын баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд гоёлын дээл хувцастай, чимэг бүхий морьтой хосууд оролцож, үндэсний өв соёлоо сурталчилсан онцлог арга хэмжээ боллоо.

Оролцогчдыг гоёлын хувцас, морины гоёл чимэг, хосын зохицол, биеэ авч явах байдал зэрэг шалгуураар дүгнэсэн юм.

Энэхүү тэмцээн нь үндэсний өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж, үндэсний хувцас, адууны соёл, гоёл чимэглэлийн утгыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Сайхан наадаарай