Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ой — баяр наадмын хязаалан насны түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг гардууллаа.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ой — баяр наадмын хязаалан насны түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг гардууллаа.

Хязаалан насны морьдын түрүүг:

Хархорин сумын харъяат сумын алдарт уяач Б.Долгорсүрэнгийн “Ягаан” түрүүлж, торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд: Говь-Алтай аймгийн харъяат аймгийн алдарт уяач Ш.Тогтохбаярын “Шөвгөр хүрэн”

Айргийн гуравт: Хархорин сумын залуу уяач Х.Орхонтуулын “Халтар хээр”

Айргийн дөрөвт: Хужирт сумын залуу уяач Ч.Өсөхбаярын “Хонгор халзан”

Айргийн тавд: Хархорин сумын алдарт уяач Д.Пүрэвсүрэнгийн “Халтар” хязаалан хурдаллаа.

Хязаалан насны морьдын уралдааныг ивээн тэтгэсэн Эрдэнэсийн хотхон ХХК-ны хамт олонд халуун талархал илэрхийлье!

Сайхан наадаарай