Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ой — баяр наадмын шүдлэн насны морьдын бай шагналыг гардууллаа. Шүдлэн насны морьдын түрүүг: Хархорин сумын харъяат залуу уяач М.Санжаадансрангийн “Хар” түрүүлж, торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд: Хархорин сумын залуу уяач Ж.Даваасүрэнгийн “Тод хээр” шүдлэн; Айргийн гуравт: Хархорин сумын алдарт уяач М.Ганболдын “Өсгий цагаан бор” шүдлэн; Айргийн дөрөвт: Хархорин сумын алдарт уяач Д.Пүрэвсүрэнгийн “Сартай” шүдлэн; Айргийн тавд: Хархорин сумын залуу уяач Б.Түвшинбаярын “Сартай” шүдлэн хурдаллаа. Шагналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Батчулуун, Алтан тэрэм ХХК-ны үйлдвэрлэл хариуцсан захирал Ц.Мөнхбаяр нар гардууллаа. Шүдлэн насны морьдын уралдааныг ивээн тэтгэсэн Алтан тэрэм ХХК-ны хамт олонд халуун талархал илэрхийлье! Сайхан наадаарай