Үндэсний сурын харвааны бай, шагналыг гардууллаа.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ойн баяр наадмын үндэсний сур харваа амжилттай зохион байгуулагдаж, харваачид онч мэргэн харваагаа сорьсон сайхан уралдаан боллоо.

Үндэсний сур харваанд амжилттай оролцож, түрүүлсэн болон эхний байруудад шалгарсан харваачдад бай шагналыг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.

Энэ жилийн баяр наадамд түрүүлсэн Хархорин сумын харъяат Оюунцэцэгийн Сангидоржид “Сумын мэргэн” цол, Архангай аймгийн Жаргалант сумын харъяат Адъяасүрэнгийн Бямбасанд “Сумын гарамгай харваач” цол тус тус олголоо.

Монгол түмний уламжлалт соёл, үндэсний спортын өвийг өвлөн дэлгэрүүлж буй нийт харваачдадаа баяр хүргэе.

Онч мэргэн харваатай, хийморьлог сайхан наадаарай!

Үндэсний сурын харвааг ивээн тэтгэсэн Авто тээвэрчдийн холбооны гишүүддээ халуун талархал илэрхийлье!

Сайхан наадаарай