Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг гадууллаа. Хурдан дааганы түрүү: Хархорин сумын харъяат аймгийн алдарт уяач Ц.Бат-Оюуны “Хээр” даага түрүүлж, торгон жолоо өргөлөө. Аман хүзүүнд: Хархорин сумын залуу уяач Т.Элбэгжаргалын “Хүрэн” даага; Айргийн гуравт: Хархорин сумын алдарт уяач Ж.Жамбалын “Бор” даага; Айргийн дөрөвт: Хархорин сумын залуу уяач М.Санжаадансрангийн Хээр” даага; Айргийн тавд: Хархорин сумын алдарт уяач Ц.Эрдэнэхуягийн “Хээр” даага хурдаллаа. Шагналыг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Батчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Лхагвадулам, Хархорин өргөө ХХК-ны инженер Ц.Батбилэг нар гардууллаа. Ивээн тэтгэсэн Хархорин өргөө ХХК-ны хамт олонд халуун талархал илэрхийлье! Сайхан наадаарай