Их насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг гардууллаа.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын бай шагналыг гардууллаа.

Их насны морьдын түрүү:

Хархорин сумын харъяат аймгийн алдарт уяач Н.Батхүрэлийн “Хул” морь түрүүлж, торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд: Хархорин сумын залуу уяач А.Мэндбаярын “Хар” морь;

Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын залуу уяач И.Батбаатарын “Сартай зээрд” морь;

Айргийн дөрөвт: Хархорин сумын залуу уяач Ү.Эрхэм-Эрдэнийн “Бор” морь;

Айргийн тавд: Хархорин сумын залуу уяач Б.Энх-Эрдэнийн “Хээр” морь хурдаллаа.

Шагналыг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Батчулуун, Буян Орших буудай ХХК-ны захирал А.Очирбат, механикжуулагч А.Цэрэндорж нар гардууллаа.

Их насны морьдын уралдааныг ивээн тэтгэсэн Буян Орших буудай ХХК-ны хамт олонд халуун талархал илэрхийлье!

Сайхан наадаарай