Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хархорин сум байгуулагдсаны 69 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан хурдан азарганы уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын уяач, унаач хүүхдүүдэд шагналыг гардууллаа. Хурдан азарганы түрүү Булган аймгийн Рашаант сумын залуу уяач А.Баясгалангийн саарал; Аман хүзүүнд Хархорин сумын алдарт уяач Э.Дагийранзийн бор; Айргийн гуравт Хужирт сумын залуу уяач Н.Дашнямын буурал; Айргийн дөрөвт Хархорин сумын алдарт уяач Б.Эрдэнэчулууны буурал; Айргийн тавд Хархорин сумын залуу уяач Б.Эрдэнэчулууны хээр азарга хурдаллаа. Шагналыг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Батчулуун, Жи Эн Эф холдинг ХХК-ны ерөнхий агрономич Д.Жамъян нар гардууллаа. Азарганы уралдааныг ивээн тэтгэсэн Жи Эн Эф холдинг ХХК-ны хамт олонд халуун талархал илэрхийлье! Сайхан наадаарай