Та хүүхэд тань улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (УГУ) вакцины 1, 2-р тундаа бүрэн хамрагдсан эсэхийг шалгасан уу? Шалгах 3 энгийн арга: E-Mongolia апп-аар 9 сартай болон 2 настайд вакцин хийлгэсэн эсэхийг шалгах Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ягаан дэвтэр) үзэх Харьяа сум, өрхийн ЭМТ-ийн дархлаажуулалтын бүртгэлээс тодруулах Хэрэв хүүхэд тань УГУ вакцины тунгаа бүрэн хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулаарай. Вакцин нь улаанбурханаас 97% үр дүнтэй хамгаалдаг. Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь ТАНЫ хамгийн чухал үүрэг юм! Эрүүл мэндийн салбарынхан маань амралтгүй, илүү цагаар зүтгэж байна. Та тэднийхээ хөдөлмөрийг хүндлэн, дархлаажуулалтад заавал хамрагдаарай.