Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам хуралдааныг нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө. Нийгмийн даатгалын байцаагч Т,Сэрчмаа, газрын даамал Ч.Баттулга, мал эмнэлгийн тархвар зүйч С.Пунцагнамжил нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ. БИНХ-ын даргалагч Л.Пүрэвжаргал хуралдааныг нээж хэлэлцэх асуудлыг баталж, хурлыг удирдан явуулав. Багийн Засаг дарга О.Батсүх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулж урьдчилсан жагсаалтыг баталлаа. НИЙТ 8 БАГИЙН ХУРЛУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. БАГИЙН ХУРАЛДАА ХҮРЭЛЦЭН ИРЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭД ТА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.