ЭРДЭНЭТОЛГОЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Хуралдаанаар;

Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлтийг сонсож хариулт өглөө.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд суманд голлон гарч буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Д.Алимаа мэдээлэл хийв.

“Оргил хангайн өгөөж” ХХК-ийн хүсэлт болон багийн зохион байгуулагч Д.Хишигсүрэнгийн эмчилгээний зардлыг дэмжих хандивын асуудлыг тус тус хэлэлцэв.

Хуралдаан даргалагч Л.Ганбат хурлыг удирдан явуулж, хурлын үеээр Багийн Засаг дарга Д.Гантөмөр иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, зохих тайлбар мэдээллийг хүргэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР