ЖАЛБАА БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН ХУРАЛ БОЛЛОО.

Хуралдаанаар;

Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам хуралдааныг нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газар Хяналтын прокурор Ц.Пүрэвдорж, нийгмийн даатгалын байцаагч Б.Саруул, газрын даамал Ч.Баттулга нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Хуралдаан даргалагч Б.Энхтөр хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Л.Төгөлдөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулж урьдчилсан жагсаалтыг баталлаа.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР