ВАНГИЙН ОВОО БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН II УЛИРЛЫН  ХУРАЛ БОЛЛОО.

Хуралдаанаар;

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Нарантуяа прокурор, Газрын даамал Ч.Баттулга нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Хуралдаан даргалагч Д.Батзаяа хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Т.Алтангэрэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж иргэдэд танилцуулав.

Хуралдааны ирц бүрдээгүй тул хуралдааныг нээлттэй үлдээлээ.

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР