Хуралдаанаар; ИТХ-ын дарга П.Нэндарам үг хэлж хуралдаанд амжилт хүслээ Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, улсын болон ОНХС-ын хөрөнгөөр хийгдэж буй ажлын тайлан мэдээлэл, Мал эмнэлгийн тархвар зүйч С.Пунцагнамжил, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ш.Болормаа, Газрын даамал Ч.Баттулга, ОХБДГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Болормаа болон багийн Засаг дарга Ц.Гомбосүрэн, хуралдаан даргалагч Б.Доржпалам нар оролцож, иргэдэд холбогдох мэдээллийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонсож, хариу тайлбар өглөө. 2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа. БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР