Хархорин суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хархорин марафон-2025” энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 300 гаруй гүйгч оролцож, 9 ангилалд хурд, тэсвэр хатуужлаа сорив. Тэмцээний гол зорилго нь орон нутгийн иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, нийтийн эрүүл мэндийг дэмжих бөгөөд үндэсний хэмжээний “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнтэй уялдуулснаар спортыг бүх нийтийн хэв маяг болгох алхам болж байна гэж зохион байгуулагчид онцоллоо. Засаг даргын Тамгын газар