XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн хөх луу өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, Хангай хайрханыг тахих уламжлалт ёслолыг зохион байгууллаа. Тахилга ёслолыг Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, нутгийн аж ахуйн нэгж байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Ёслолын хөтөлбөр: 05:40 – 07:00 • Хангай хайрханд зочид гарч, тахилгын ёслол эхэллээ. • Морин хуурын татлага, уртын дуу эгшиглэж, Хайрханы түүх, зан үйл, тахилгын утга агуулгын талаар танилцуулга хийгдэв. • Хайрханы тахилгын ёслолыг ИТХ-ын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар нээж үг хэллээ. Тахилгын ёслолыг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан “Эрдэнэ зуу хийд”, “Зэрэглэх Оч” ХХК-ны ерөнхий захирал Х.Гарьдмагнай, “Криектив Монголиа” ХХК-ны ерөнхий захирал Д.Занабазар, “Zuu apartment” төслийн удирдагч А.Мэндбаяр, “Уран шилэн хийц” ХХК-ны ерөнхий захирал Д.Лодой, “Оргил олны хүрээ” ХХК-ны ерөнхий захирал Б.Ганбаатар нар болон тариаланчдадаа халуун Талархал илэрхийлье! Засаг даргын Тамгын газар