Ганган Орхон багийн хамтарсан багаас хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, орчин тойрноо ойлгох хандлага, уран чадварыг дэмжих зорилгоор “Миний баг – Миний нүдээр” сэдэвт гар зургийн зарласан билээ. Өнөөдөр уралдааны дүнг гаргаж, шалгарсан оролцогчдыг урамшууллаа. Уралдаанд оролцогч хүүхдүүд өөрийн амьдарч буй багийнхаа онцлог, байгаль орчин, хүмүүс, хөгжлийн өнгө төрхийг өөрийн нүдээр харж, сэтгэл зүрхээр мэдэрсэн зургаар илэрхийлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Бүтээлээрээ оролцсон нийт хүүхэд багачуудад баяр хүргэж, уралдааныг дэмжин хамтран ажилласан сургууль, цэцэрлэг, багш, эцэг эхчүүд болон ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлье!