Ардын богино дууны уралдаан – Монгол дууны уянгат эгшигээр хөглөгдсөн тэмцээн боллоо

“Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор зохион байгуулсан хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд хүүхэд багачуудын урлагийн авьяасыг хөгжүүлж, үндэсний өв соёлыг дэмжих зорилгоор Ардын богино дууны уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдаанд оролцсон хүүхдүүд ардын дуучны өнгө аясыг мэдрүүлэн, уянгалаг хоолой, тайзны соёл, эх оронч үзэл, дууны утга агуулгыг харуулсан сэтгэл хөдөлгөм дуугаар өрсөлдөж, үзэгч сонсогчдын талархлыг хүлээлээ.

Уралдааныг санаачлан зохион байгуулсан Ж.Энхтөр, Д.Довчмаа нар болон уралдаанд оролцсон бүх хүүхдүүд, тэдний багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Уралдааны онцлох агшинуудыг зургийн хамт хүргэж байна.