Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хархорин сумын харъяат "Аймгийн гоц" харваач, Спортын мастер Дашнямын Цолмонгийн нэрэмжит өсвөр насны ангилалын сур харвааны “Харвуул” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон хүүхэд багачууд сур харвах үндэсний уламжлалт наадгайн арга барил, ёс заншлыг суралцаж, мэргэн хараа, тэвчээр, төвлөрлөө сорин өрсөлдсөн нь баярын арга хэмжээний нэгэн онцлох хэсэг байлаа. Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье. Сур харвааны торгон агшинуудыг хүргэж байна.