Дугуйн уралдаан – 2025: Хүүхдийн эрч хүч, хурд хүчийг мэдрүүлсэн тэмцээн болло

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор зохион байгуулсан баярын арга хэмжээний нэг хэсэг болох дугуйн уралдаан 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдаанд 4 насны ангиллаар хүүхдүүд эрч хүч, урам зориг, эв нэгдэлтэйгээр оролцож, хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдлаа.

Уралдаанд оролцсон насны ангилал бүрээс эхний 5 байрыг шалгаруулж, медаль, өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.

Уралдааныг ивээн тэтгэсэн “Turbotech”, “Бадархундага” ресторан, “Батхангай” хүнсний дэлгүүрийн хамт олон, хамтран ажилласан бүх байгууллага, эцэг эхчүүд, уралдаанд идэвхтэй оролцсон хүүхэд багачууддаа талархал илэрхийлье!

Хором бүр нь бахархалтай, дурсамж дүүрэн байсан энэ уралдааны зургуудаас хүргэж байна.