Battle Dance -Хүүхдийн баярын онцлох мөчүүдийн нэг боллоо!

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор зохион байгуулсан баярын арга хэмжээний хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний авьяас чадварыг дэмжсэн “Battle Dance” бүжгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд оролцогч хүүхдүүд өөрсдийн бүжгийн ур чадвар, уран сэтгэмж, тайзан дээрх итгэлтэй хөдөлгөөнөөр өрсөлдөн, үзэгчдэд эрч хүч, баяр хөөр бэлэглэсэн бөгөөд тэмцээн нь тэдний өөрийгөө илэрхийлэх, авьяасаа нээх, найз нөхөдтэйгөө хөгжилтэй дурсамж бүтээх орчинг бүрдүүлж өглөө.

Тэмцээний үеэр шүүгчдийн үнэлгээ болон үзэгчдийн алга ташилтаар шилдгүүд тодорч, байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулав.

Хүүхдийн авьяасыг дэмжсэн энэхүү тэмцээнийг дэмжин оролцсон зохион байгуулагчид, багш, эцэг эхчүүд болон бүжигчиддээ талархал илэрхийлье.

Та бүхний авьяас бидний бахархал!

Зургийн агшинуудыг хүргэж байна.