“Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд дараах сэдэвчилсэн 7 өртөө ажиллаж, хүүхэд багачуудыг танин мэдэхүй, урлаг, үндэсний өв соёл, гэр бүлийн үнэ цэнийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаанд хамрууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд дараах сэдэвчилсэн 7 өртөө ажиллаж, хүүхэд багачуудыг танин мэдэхүй, урлаг, үндэсний өв соёл, гэр бүлийн үнэ цэнийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагаанд хамрууллаа. Үүнд:

Номын өртөө – унших дадал, уран уншлага, мэдлэгийн орчин

Барби өртөө – охидын гоо зүй, бүтээлч оролцоо

Мини студи өртөө – дурсамж гэрэл зураг

Гэр бүл өртөө – эцэг эх, хүүхдийн хамтын оролцоо

Монгол наадам өртөө – үндэсний тоглоом, өв соёл

Дээр үеийн өртөө –хүүхэд насны дурсамж

Хүүхэд – Хайр – Ирээдүй өртөө – хүүхдийн эрх, хайр энэрэл, бүтээлч сэтгэлгээ

Арга хэмжээнд оролцсон нийт хүүхэд багачууд баярын сэтгэл, дурсамжаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууд, эцэг эхчүүд, урлагийн үзүүлбэр үзүүлсэн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид болон идэвхтэй оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний дэмжлэгээр хүүхэд бүрийн баярын өдөр гэрэл гэгээ, инээд хөөрөөр дүүрэн боллоо.