Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

“Хүүхэд – Хайр – Ирээдүй” уриан дор Хархорин суманд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү баярт үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд болон дэмжиж оролцсон иргэд, ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Баярын арга хэмжээг ивээн тэтгэж, хамтран ажилласан “Эрдэнэзуу хийд”, “Turbotech”, “Бадархундага” ресторан, “Батхангай” хүнсний дэлгүүр, “Monroe boutique”, “Кинг” ресторан, Н.Өлзийням, Ж.Энхтөр, Д.Довчмаа нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхэд бүрийн инээд, баяр хөөр, бэлэг дүүрэн энэ өдрийг бүтээлцсэн та бүхэнд баярлалаа.

Засаг даргын Тамгын газар