Өнөөдөр манай сумын 81 ээж “Эхийн алдар” одонгоо гардан авлаа. Үүнээс эхийн алдар I одонгоор 15, II одонгоор 66 ээж энгэрээ мялааж, гэр бүл, үр хүүхэд, төр засагтаа бахархал болж байна. Эхийн алдар одон гардан гардан авч буй ээжүүдээс хамгийн ахмад нь буюу эхийн алдар 1 дүгээр одонт 77 настай Ш.Нэргүйд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, хамгийн залуу нь буюу эхийн алдар 2 дугаар одонт 27 настай Б.Гэрэлсүрэнд Perfect smile шүдний эмнэлгээс тус тус хүндэтгэл үзүүллээ. Алдарт ээжүүддээ болон та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.