Товлолын вакцинд хамрагдаагүй бол Улаанбурхан өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хүүхдүүдээ вакцинд хамрагдсан эсэхийг шалгаад, хэрэв хамрагдаагүй бол нөхөж хийлгээрэй. Вакцинд хамрагдсан бол халдвар авах эрсдэл багасах, нөгөө талаар халдвар авсны дараа үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.