Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболдоор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай суманд 05 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагч, иргэдэд “Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалт зохион байгуулж, 310 төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа. Мөн “Иргэдээ сонсъё” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.