Хархорин сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

2025.05.13

    Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Хархорин суманд ажиллаж сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хамтарсан багийн гишүүд, төрийн байгууллагын албан хаагчид, иргэдтэй уулзалт зохион байгуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх цаашид анхаарах асуудлын талаар зөвлөн туслан мэдээлэл хүргэх, асуулт санал солилцох, арга хэмжээ зохион байгуулагдлаа.

   Уг арга хэмжээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Нэндарам 2025 оны үйл ажиллагааны төлөвлөлт, хүрэх үр дүн сэдвээр мэдээлэл танилцуулсан бол сумын Засаг дарга бөгөөд хамтарсан багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хамтарсан багийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.

    Энэхүү арга хэмжээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулахад чиглэсэн ач холбогдолтой уулзалт боллоо.