СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Сумын Онцгой комисс хуралдаж, хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

-Сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, зарим анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.

Мөн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Намхайнямбуу, Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Үүрийнтуяа, Хархорин агро-ус цаг уурын салбарын дарга Ц.Түмэнбаясгалан, Хархорин-АЗЗА ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Мал эмнэлгийн тасгийн дарга Э.Нарангарав, Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Үүрцайх нар салбар бүрийн мэдээллийг танилцуулж, санал солилцож, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

- Сумын Онцгой комиссыг улиралд 1 удаа хуралдуулж байх;

- Үерээс хамгаалах далан сувгийн тунгаагуурыг цэвэрлэж, бохирдлыг зайлуулах ажлыг зохион байгуулах;

- Үерээс хамгаалах далан сувгийн засварын ажлын зураг төслийг хийлгүүлж, засварын ажлын төсвийг улсын төсөвт суулгуулах;

- Зарлан мэдээллийн дохионы төхөөрөмжтэй болох саналыг Өвөрхангай аймгийн Онцгой Комисст хүргүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.

Сумын Онцгой комисс