Гашуудлын үеийн дэгийн тухай

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар соёл урлаг,биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиоллыг өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.