ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 06-НААС 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ХООРОНД ЯВАГДАНА. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд: -18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд; -55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч; -60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер; -65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд: -Иргэний үнэмлэх; -Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ. -Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр -18 нас хүрсэн иргэд: -3х4 хэмжээний цээж зураг 2 хувь; -Иргэний цахим үнэмлэх; -Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Засаг даргын Тамгын газар