Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах зорилгоор явагдсан сургалтад хамрагдлаа. Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох, ахлах ажилтан Х.Оюунбаатар, Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Ж.Мөнхжаргал, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Н.Батчулуун нар сургалт зохион байгууллаа Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав нээж, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэн, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Нийтийн албан тушаалтад тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, Авлигын гэмт хэргийн талаар зэрэг сэдвийн хүрээнд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв. Тус сургалтад ИТХ-ын ажлын алба, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн газрын удирдлага, ажилтан 300 гаруй хүн оролцож байна.