Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 65 жилийн ойг тохиолдуулан баярын хурлыг зохион байгуулж, үе үеийн тариаланчдын төлөөлөл оролцлоо. Баярын хурлын үеэр газар тариалангийн салбарын хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй зарим иргэдийг Монгол Улсын Засгийн газрын шагнал болон сумын Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа. Мөн ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүллээ.