Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого эхэллээ.

Сумын 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг 8 багийн 13 хэсэгт зохион байгуулж, нийт 62 төрийн албан хаагч ажиллаж байна.

  • МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЧ ХОЛБОГДОЛ:
  • Хөрөнгийн бүртгэлээ албан ёсоор баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлэх, түүхэн мэдээлэл бий болгох
  • Хөрөнгийн бүртгэлийн баталгааг бий болгосноор банк, санхүү, нийгмийн үйлчилгээнд хамрагдах, гадаад улс орнуудад зорчиход лавлагаа мэдээлэл болгон ашиглах
  • Малын ашиг шимээс олсон орлого, зарлагаа дүгнэх, төлөвлөх
  • Мал аж ахуйн салбарт оруулсан ажлын үр дүн, хувь нэмрээ үнэлүүлэхэд ашиглах, үндсэн мэдээлэл болгох
  • Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах халамж, даатгалын хөнгөлөлт эдлэх баталгаат бүртгэл, баримт болгох
  • Мал аж ахуйн чиглэлээр төрөөс үзүүлж байгаа урамшуулал, хөтөлбөрт хамрагдах суурь мэдээлэл болгох
  • Хөрөнгийн төрөл бүрийн маргаан үүссэн тохиолдолд хуулийн байгууллагад баталгаа болгох, даатгалд хамрагдах
  • Байгалийн гамшиг, эрсдэлд өртсөний нөхөн төлбөр авахад баталгаа, нотолгоо болгон ашиглах