“Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалт явагдаж байна.
“Хүүхэд хөгжил гэр бүлийн боловсролын төв”- өөс Бага насны хүүхэдтэй эцэг,эх асран хамгаалагчид зориулан зохион байгуулж буй “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалтанд Хархорин сумын СӨББ- ын 1-5 дугаар цэцэрлэгүүд нийт эцэг, эх асран хамгаалагчдаа хамруулан “Бага насны хүүхдийн хөгжлийн төлөө” хамтран ажиллаж байна.
Модон могой жилийн босгон дээр Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан “Буян-Орших буудай” ХХК шагналаа гардан авлаа.
Согтууруулах ундаа тархины үйл ажиллагааг удаашруулж, осолд орох эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг.
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ.
Сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүнсний худалдаа эрхлэгч 36 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтаар хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй 201 нэр төрлийн 5,8 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, хадгалалтын горим мөрдөөгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж ажилласан.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай, дотуур байр, сургуулийн өмнөх байгууллагын хоол үйлдвэрлэлд тавигдах чанар стандарт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтын талаар зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа.
ИРГЭН ТА хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүсэл, шинжилгээ, баталгаажилтын бичиг баримт, шошгын мэдээлэл, хадгалах хугацааг шалган худалдан авалт хийж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэхээс урьдчилан сэргийлнэ үү !!!!
Тус хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа улирал тутам зохион байгуулагдана.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН “ЭРДЭНЭ ЗУУ” МУЗЕЙН ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН АЖИЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ЦЭРГИЙН НАЧИН Г.МӨНХ-ЁНДОН ТҮРҮҮЛЛЭЭ.
XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас цэргийн Начин Г.Мөнх-Ёндон түрүүлж, аймгийн Заан О.Бундхорол үзүүрлэж, аймгийн Заан Б.Гомбожав, сумын Заан Ц.Доржсүрэн нар шөвгөрлөө.
Та бүхэндээ баяр хүргэж, ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье!