ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА
“Иргэдийн оюунлаг сэтгэлгээ, төрийн оновчтой бодлогод тулгуурлан хүний хөгжлийг дэмжсэн, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний давуу талдаа түшиглэсэн экологийн тэнцвэртэй хот болно."
СУМЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ :
СУМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
ЗОРИЛГУУД :
1. Төрийн үйлчилгээний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн санаачилга идэвхи оролцоог сайжруулан тэдний оролцоотойгоор ажилгүйдэл ядуурлыг бууруулах
2. Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх
3.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх
ЗОРЛИТУУД :
1.Төрийн үйлчилгээний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн санаачилга идэвх оролцоог сайжруулан тэдний оролцоотойгоор ажилгүйдэл ядуурлыг бууруулах
1.1.Сургалтын чанар материаллаг баазыг бэхжүүлж, багшийг чадваржуулан оюунлаг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх
1.2.Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж, орчны стандартыг хангах, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх
1.3.Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
1.4.Эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлчилгээ, оношилгоо эрүүл мэндийн боловсролын чанарыг дээшлүүлэх
1.5.Төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулан төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх
1.6.Төр иргэний нийгэм, бизнесийн байгууллагын түншлэлийг сайжруулан орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
2.Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх
2.1.Төрийн үйлчилгээний орчин сайжруулж, иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх
2.2.Иргэдийн гадаад дотоодод зорчих нөхцлийг бүрдүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглах
3.1.Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засгийн эргэлтэнд эрчимтэй оруулах тогтолцоог бий болгох эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
3.2.Орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, байгалийг зүй зохистой байдалд сэргээн гадаад, дотоод аялал жуулчлалын дамжин өнгөрүүлэх бүс бий болгох
4.Үйлдвэр хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
4.1.Үйлдвэр хөгжүүлэх
4.2.Ажилгүйдэл ядуурлыг бууруулах