card

"Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох нь" төслийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа .

Японы Хүүхдийг Ивээх сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл" 2020-2025 он хүртэл амжилттай хэрэгжиж, хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Японы Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Хархорин сумын ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн 95 хүүхэд залуучууд 24 төсөл хэрэгжүүлж 68,196,500 төгрөгийн санхүүжилт авсан байна.

Төслийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч “Жи-Эн-Эф Холдинг” ХХК 1,500,000 төгрөг, “Б.Э.Х” ХЗХоршоо 1,300,000 төгрөг, “Гучингийн хөсөг” ХХК 250,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон.

Хүүхэд залуучуудыг дэмжин ажилласан энтрепренер шаркууддаа халуун талархал илэрхийлье!

Хүсэлт илгээх