card

АЙМГИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

Аймгийн аваргуудын шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны дарга Т.Ариунаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Ренчиндорж болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Батчулуун нар гардуулан өглөө.

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН:

-Эрдэнэсийн хотхон ХХК;

АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ:

-Эрдэнэтолгой багийн иргэн Т.Мөнхжаргал

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ:

-Жалбаа багийн малчин Бямбын Насанбаяр, гэргий Цэдэндамбын Мөнхзаяа;

-Жалбаа багийн малчин Дашзэвгийн Пүрэвсүрэн, гэргий Аюурын Мягмарсүрэн;

-Шанх багийн малчин Хадын Алтанхуяг, гэргий Ринчинлхүмбийн Цэрмаа;

-Орхон багийн малчин Наянтайн Гансүх, Шаравдоржийн Пүрэвсүрэн нар тус тус шалгарсан байна.

Та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье!

АЛТАН ТӨЛИЙН ЭЗДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

"Алтан төлийн эзэн"-ээр

-Онгоцон Ухаа багийн малчин Пүрэвнямын Лхагважав, гэргий Санжаагийн Оюунчимэг;

- Жалбаа багийн малчин Содномын Батбаатар, гэргий Чимэддэлэгийн Оюунчимэг;

- Орхон багийн малчин Цэрэндоржийн Эрдэнэхуяг, гэргий Жаргалсайханы Батдулам нар шалгарлаа.

Та бүхэндээ баяр хүргэж, ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье!

СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилийн босгон дээр "Сумын аварга малчин өрх"-ийн шагналыг гардууллаа.

СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР

- Нарийн хүр багийн малчин Бат-Очирын Амармэнд, гэргий Эрдэнэбилэгийн Сувд-Эрдэнэ;

- Нарийн хүр багийн малчин Болдын Бямбадорж, гэргий Жандарын Батжаргал;

-Онгоцон-Ухаа багийн малчин Сүхбаатарын Ганбаатар, гэргий Доржготовын Отгонбямба;

- Онгоцон-Ухаа багийн малчин Чулууны Уламбаяр, гэргий Дагвасүрэнгийн Уранчимэг;

- Онгоцон-Ухаа багийн малчин Оюунчимэгийн Батнасан, гэргий

Санжаагийн Оюунсүрэн;

-Жалбаа багийн малчин Цэрэндэндэвийн Батбаатар, гэргий Сумъяагийн Тогтохсүрэн;

- Жалбаа багийн малчин Дашдондогийн Намдаг, гэргий Лхагвын Энхсүрэн;

- Шанх багийн малчин Пүрэвийн Цолмонбаатар, гэргий

Уртнасангийн Цэрэндолгор;

- Шанх багийн малчин Цогоогийн Өлзийбаяр, гэргий Ийгэний Цэрэнханд;

- Орхон багийн малчин Жанчивдоржийн Ишдорж, гэргий Ёндонгийн Дашмягмар;

- Орхон багийн малчин Цэрэндагвын Мөнхболд, гэргий Сосорбарамын Нэргүй;

-Орхон багийн малчин Бандийн Баянмөнх, гэргий Лхагвасүрэнгийн Цээпилмаа нар шалгарлаа.

Та бүхэндээ баяр хүргэж, ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье!

АЛДАРТ УЯАЧДЫН ЦОЛ ТЭМДЭГИЙГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилийн босгон дээр "Алдарт уяач"-ийн цол тэмдэгийг гардууллаа.

- Аймгийн алдарт уяачаар Н.Батхүрэл, Б.Алтангэрэл;

-Сумын алдарт уяачаар Д.Мөнхжаргал, Ц.Зоригболд, Э.Батзориг, Ц.Содбаяр, Т.Лхагвасүрэн, Ж. Бат-Эрдэнэ;

Та бүхэндээ баяр хүргэж, ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье!

СУМЫН АВАРГА ТАРИАЛАНЧ, ШИЛДЭГ ХОРШООНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилийн босгон дээр "Сумын аварга тариаланч", "Сумын шилдэг хоршоо"-ний шагналыг гардууллаа.

СУМЫН АВАРГА ТАРИЛАНЧ

- 1 дүгээр багийн иргэн Д.Өлзийбат

- 2 дугаар багийн иргэн Ч.Бямбацэрэн

СУМЫН ШИЛДЭГ ХОРШОО

-Баян Шанхын хишиг хоршоо

Та бүхэндээ баяр хүргэж, ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье!

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна.

https://www.ncge.gov.mn/3586

Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна. Үүнд:

Хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгарч буй бэрхшээл, ялгаатай байдлаас үүсэж буй хэрэгцээ, ажил-ар гэр амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх,

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-ний хэрэгжилтийг салбар, орон нутаг бүрт хангах,

Бүрэн дунд боловсролоос эхлэн хөвгүүдийн сургууль завсардалт нэмэгдэж, эрэгтэйчүүд хөвгүүдийн дээд боловсролд хамрагдалт буурч байгааг анхаарч бодлогоор зохицуулах,

ЕБС-ийн орчинд бусдын ялгаатай байдлыг буруушаах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,

Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд үл нийцэх “Охидын үзлэг” гэх арга хэмжээг зогсоож, эрүүл мэндийн шаардлага хангасан зориулалтын орчинд охид хөвгүүдэд үзлэг оношилгоо хийхэд анхаарч, охид хөвгүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,

“Дархан бэр” өргөмжлөх, түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрхийг зөрчиж байгаа тул харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эдгээртэй төстэй арга хэмжээг санаачлан зохион байгуулах, хамтрах, дэмжихээс татгалзах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар арга хэмжээг зохион байгуулах,

Цахим орчинд харилцахдаа бие биедээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй, эелдэг байж, аливаа хэлбэрийн доромжлол, хүчирхийллээс зайлсхийх.

Та бүхнийг “Харилцан хүндэтгэе” аянд өөрийн бүтээлч санаачилга, үйлдлээр нэгдэж, сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.

Харилцан хүндэтгэе аянд Хархорин сумын Засаг даргын Тамгын Газрын хамт олон нэгдэж байна. 

"Харилцан хүндэтгэе" – Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе.

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ БОЛЛОО.

Байгууллагын дарга, эрхлэгч нарын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар:

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, зарим анхаарах асуудлуудын талаар таницууллаа.

Мөн Хархорум музейн захирал Т.Баяраа;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар;

Нэгдсэн эмнэлгийн Эмнэл зүйн албаны дарга Х.Дорждэрэм нар мэдээлэл хийлээ.

Засаг даргын Тамгын газар

ХАРХОРИН СУМЫН 8 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО.

Сумын Засаг даргын захирамжаар багийн иргэдийн нийтийн хурлаар багийн Засаг даргаар сонгогдсон Засаг дарга нарыг томилж, батламж гардууллаа.

Вангийн Овоо, Ганган Орхон, Онгоцон Ухаа, Жалбаа, Шанх багийн Засаг дарга нар улиран сонгогдож, Эрдэнэтолгой, Нарийн Хүр, Орхон багийн Засаг дарга нар шинээр сонгогдсон.

Багийн Засаг дарга нарт төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, төр иргэний гүүр болж хариуцлагатай ажиллахыг Засаг дарга Б.Бат-Эрдэнэ үүрэг болголоо.

Багийн Засаг дарга нартаа ажлын амжилт хүсье.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Сумын Онцгой комисс хуралдаж, хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

-Сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, зарим анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.

Мөн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Намхайнямбуу, Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Үүрийнтуяа, Хархорин агро-ус цаг уурын салбарын дарга Ц.Түмэнбаясгалан, Хархорин-АЗЗА ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Мал эмнэлгийн тасгийн дарга Э.Нарангарав, Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Үүрцайх нар салбар бүрийн мэдээллийг танилцуулж, санал солилцож, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

- Сумын Онцгой комиссыг улиралд 1 удаа хуралдуулж байх;

- Үерээс хамгаалах далан сувгийн тунгаагуурыг цэвэрлэж, бохирдлыг зайлуулах ажлыг зохион байгуулах;

- Үерээс хамгаалах далан сувгийн засварын ажлын зураг төслийг хийлгүүлж, засварын ажлын төсвийг улсын төсөвт суулгуулах;

- Зарлан мэдээллийн дохионы төхөөрөмжтэй болох саналыг Өвөрхангай аймгийн Онцгой Комисст хүргүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.

Сумын Онцгой комисс

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ БОЛЛОО.

Байгууллагын дарга, эрхлэгч нарын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар:

Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ суманд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, зарим анхаарах асуудлуудын талаар таницууллаа.

Мөн Хархорин сум хариуцсан Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ш.Болормаа;

Хархорин агро, ус, цаг уурын салбарын инженер Ц.Түмэнбаясгалан нар тус тус мэдээлэл хийлээ.

Засаг даргын Тамгын газар

Хүсэлт илгээх