card

Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хороод хуралдаж байна.

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж байна.

ТӨРИЙН АЛТАН СОЁМБОНЫ ДЭРГЭД МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛТ ШУВУУ АЛТАН УРГИЙН ШҮТЭЭН ЦАГААН ШОНХОРЫГ БҮТЭЭЖ БАЙРЛУУЛЛАА.

Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийг ойг угтан “Тэнгэрийн мандал” цэцэрлэгт хүрээлэн иргэн Ж.Ганбаатар, О.Лхамсүрэн нараас санаачлан Хархорин сумын ИТХ-ын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, орлогч дарга Д.Батчулуун нар болон зарим албан байгууллага, 108 өрхийн хандив дэмжлэгтэйгээр монгол түмний бахархалт шувуу, алтан ургийн шүтээн ЦАГААН ШОНХОР шувууг цагаан боржин чулуугаар уран бүтээлч О. Мягмарсүрэнгээр бүтээлгэн Зүүн нуруу Их Ноёхон толгойд байрлууллаа.

Мөн Төрийн их алтан соёмбоны тохижилтод Хархорин сум дахь сум дундын Шүүхийн тамгын газрын хамт олон, Тэнгэрийн Мандал цэцэрлэгт хүрээлэн, “Маргад эрдэнэ” клуб, багийн Засаг дарга нар болон иргэн н.Даваасүрэн, Ц.Мягмар нар хувь нэмрээ оруулж, 4 гэрэлтүүлэг, 4 сандлыг байрлууллаа.

Тус бүтээлийг хийхэд хандив өргөсөн Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ, Хархорин сум дахь сум дундын Шүүхийн Тамгын газрын хамт олон, 108 өрхийн гишүүдэд гүн талархал илэрхийлье

Хархоринчууд та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлж гэр бүл ,ахан дүүстэйгээ тус цогцолборт морилон саатаарай.

ИТХ-ын ажлын алба

Сумын ИТХ-ын зөвлөлийн хуралдаан хуралдлаа.

Хуралдаанаар;

ИТХ-ын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

ИТХ-ын ээлжит 03 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалал батлах тухай асуудлуудыг хэлэлцэн ИТХ-ын ээлжит 03 дугаар хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдахаар товлолоо.

Хүсэлт илгээх